Үйлчилгээний нөхцөл
**1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ**
1.1 Догь дэвтэр захиалгын систем нь www.iprint.mn -ийн албан ёсны веб сайт бөгөөд энэхүү нөхцөл нь уг вебсайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2 Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, веб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
1.3 Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд www.iprint.mn / цаашид Догь дэвтэр захиалгын систем гэх / болон хэрэглэгч / цаашид захиалагч гэх / хамтран хяналт тавина.
**2. ҮЙЛ АЖИЛЛАГАА**
2.1. Догь дэвтэр захиалгын системийн худалдааны тэмдэгтүүд нь www.iprint.mn -ийн өмч бөгөөд энэхүү веб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
2.2. Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.
2.3. Захиалагч нь вебсайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг вебийн журмын дагуу илэрхийлэх, илгээх эрхтэй.
2.4. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, садар самуун, хүчирхийллийг харуулсан болон бусдын нэр төрийг гутаасан зүйл агуулсан шинжтэй захиалгыг хэвлэн гаргахгүйг анхаарна уу.
2.5. Захиалагч нь бусад этгээдийн зохиогчийн эрх, оюуны өмчийн эрх, түүнд хамаарах аливаа эрхийн зөрчил гаргахгүй байх үүргийг хүлээх ба бусад этгээдийн зохиогчийн эрх болон оюуны өмчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тохиолдолд Гүйцэтгэгч нь хариуцлага хүлээхгүй.
2.6. Энэхүү захиалгын системээр дамжуулан гүйцэтгүүлсэн Догь дэвтэр нэрийн бүтээгдэхүүний Захиалагч нь худалдан борлуулах зорилгоор ашигласан тохиолдолд Гүйцэтгэгч нь оюуны өмчийн болон бүтээгдэхүүний чанартай холбоотой аливаа хариуцлагыг хүлээхгүй.
**3. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ**
3.1 Догь дэвтэр захиалгын систем-ээр үйлчлүүлэхдээ хэрэглэгч бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч веб бүртгэлд мэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг илгээх, заасан хүснэгтэд бөглөнө.
3.2 Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрд шалгаж байх ба хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.
3.3 Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд захиалагч бүрэн хариуцлага хүлээнэ.
3.4 Нэг хэрэглэгч нэг л мэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан мэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдахгүй.
**4. ТӨЛБӨР ТООЦОО**
4.1 Догь дэвтэр захиалгын систем-д байрлуулсан онлайн үнэ нь жижиглэнгийн үнэ байна.
4.2 Догь дэвтэр захиалгын систем -ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100% төлсний дараа захиалга баталгаажна.
4.3 Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд захиалга баталгаажих боломжгүй.
4.4 Төлбөр нь илүү төлөгдсөн бол Догь дэвтэр захиалгын систем нь ажлын 14 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
4.5 Төлбөрийг дансаар, картаар, банк хоорондын шилжүүлгээр хийнэ.
4.6 Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд Догь дэвтэр захиалгын систем хариуцах боломжгүй.
**5. БАРАА БУЦААХ, СОЛИХ НӨХЦӨЛ**
5.1. Дараах тохиолдолд Хэрэглэгч нь барааг буцааж, өөр бараагаар солих эрхтэй. Үүнд:
5.1.1 Захиалагчийн захиалснаас өөр зурагтай байх.
5.1.2 Дэвтэр урагдаж, гэмтсэн.
5.1.3 Хуудасны тоо, хэмжээ зөрүүтэй.
5.1.4 Дотор хуудасны шугам захиалснаар өөр төрөлтэй байх.
5.2. Хэрэглэгчийн оруулсан зураг нягтрал муутай байсан тохиолдолд чанарын доголдолтой гэж үзээд, холбогдох утасны дугаараар холбогдон зургийг шинэчлэн захиалгыг бэлэн болгоно.
5.3 Хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүнээ 30 хоногийн дотор ирж аваагүй тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг устгалд оруулж, түүнээс үүссэн ямар нэгэн хариуцлагыг хүлээхгүйг анхаарна уу.
5.4 Догь дэвтэр захиалгын систем-ээр захиалга үүсгэн 7 хоногийн дотор төлбөрийг хийгээгүй тохиолдолд тухайн захиалга цуцлагдана.
**6. БУСАД ЗААЛТ**
6.1 Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал утас /8985-6362/ рүү холбогдож лавлагаа хийж болно.
6.2 Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.
